A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 1 дугаар сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "даргыг" гэсний дараа "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1.-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "төвлөрсөн" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР