- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1999 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын тухай хуульд дор дурдсан агуулгатай З01дүгээр зүйл нэмсүгэй:
1/301дүгээр зүйл:
"301дүгээр зүйл. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс
1.1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данстай байна.
2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны харилцааг хуулиар зохицуулна."
2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 2, З, 4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1. Улсын Их Хурал нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /цаашид "Үндэсний зөвлөл" гэх/-ийг байгуулж ажиллуулна. Үндэсний зөвлөл ажлаа Улсын Их Хуралд тайлагнана.
2.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд Үндэсний зөвлөл нь дараахь бүрэлдэхүүнтэй байна:
1/Засгийн газрыг төлөөлж сангийн, хууль зүйн, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр 1 хүн;
2/даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн З хүн;
3/ажил олгогчийг төлөөлсөн З хүн.
Нийгмийн даатгалын төв байгууллагын дарга Үндэсний зөвлөлийн бие даасан гишүүн байна.
Үндэсний зөвлөлийн дэд даргыг гурван тал зөвшилцөж, аль нэг талын төлөөлөгчөөс 2 жилийн хугацаагаар Үндэсний зөвлөлийн дарга томилно.
З.Үндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар санал боловсруулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх;
2/нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө, зарлагын гүйцэтгэлийг хэлэлцэн батлах;
3/нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих;
4/нийгмийн даатгалын үйл ажиллагаа, боловсон хүчний хангалт, санхүүгийн асуудлаар нийгмийн даатгалын байгууллагын тайлан мэдээллийг сонсон хэлэлцэж, санал дүгнэлт гаргаж, энэ талаар холбогдох арга хэмжээ авах;
5/нийгмийн даатгалын байгууллагын цахим тооцоолуурын техник, технологи, программ хангамж, үйлчилгээний байдлыг хянаж үнэлэлт дүгнэлт өгөх;
6/нийгмийн даатгалын төв байгууллагын бүтэц, үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын төсвийг батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавих;
7/нийгмийн даатгалын асуудлаар журам, зөвлөмж гаргах;
8/эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс болон гомдлын шаардлагын зөвлөлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар түүнд хяналт тавих;
9/нийгмийн даатгал, эмнэлэг хөдөлмөрийн магадлагааны асуудлаар иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг барагдуулах;
10/хууль тогтоомжид заасан бусад тодорхой бүрэн эрх.
4.Үндэсний зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо батална.
З дугаар зүйл. Нийгмийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батална." гэснийг "Үндэсний зөвлөл батална." гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
