A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 

1997 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот 

ЗАРИМ БАРААНД НОГДУУЛАХ ЭКСПОРТЫН ГААЛИЙН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 1 дүгээр зүйл."Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай" хуульд дараахь зүйл шинээр нэмсүгэй: "2 дугаар зүйл. Мал аж ахуйн гаралтай зарим түүхий эдэд дор дурдсан хэмжээгээр экспортын гаалийн татвар ногдуулсугай:

Хэвлэх

д/д Түүхий эдийн нэр Хэмжих нэгж Гаалийн тат-варын хэмжээ /төгрөг/
1 Ямааны боловсруулаагүй ноолуур кг 4000
2 Тэмээний боловсруулаагүй ноос /эм/ кг 200
3 Тэмээний боловсруулаагүй ноос /эр/ кг 100

2 дугаар зүйл.

Хэвлэх

Энэ хуулийг 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ