A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 01 сарын 15 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 191дүгээр зүйл: "191дүгээр зүйл. Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрх 191.1. Дор дурдсан иргэн нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхтэй: 191.1.1.бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа; 191.1.2.Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие мах бодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа; 191.1.3. тэжээн тэтгэх хүүхэдгүй, төрөл, садангийн хүнгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа; 191.1.4.эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхлэдэггүй хөдөлмөрийн насны. 191.2.Энэ хуулийн 191.1-д заасан иргэнийг асаргаа, сувилгааны болон гэр бүлдээ авч асрамжлах үйлчилгээний ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулна. Сургалтыг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний зардлаас санхүүжүүлнэ. 191.3. Энэ хуулийн 191.2-т заасан сургалтыг зохион байгуулах журам болон сургалтын хөтөлбөрийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална." 2/ 6 дугаар зүйлийн 5, 8, 9, 10 дахь хэсэг: "6.5. Нийгмийн ажилтны ажлын ачааллын жишиг нормативыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно. 6.8.Нийгмийн халамжийн мэргэжлийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1-д заасан байгууллага хэрэгжүүлнэ. 6.9.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нийгмийн халамж үйлчилгээний анхан, дунд шатны байгууллагын үйл ажиллагааны талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, нөхцөлт мөнгөн тэтгэмж, мөнгөн тусламж болон нийгмийн халамжийн зориулалттай хөрөнгийн, зээлийн, хандивын зарцуулалтад хяналт тавих, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага ногдуулах саналаа энэ хуулийн 6.8-д заасан байгууллагад тавих чиг үүрэг бүхий хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгжтэй байж болно. 6.10.Аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага хяналт, шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан ажилтантай байж болно." 3/ 9 дүгээр зүйлийн 2, 3, 6, 7, 8,9 дахь хэсэг: "9.2. Энэ хуулийн 3.1.2-т зааснаас бусад иргэнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай эсэхийг амьжиргааны түвшинг нь харгалзан Зөвлөл тогтооно. Амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний статистикийн хороо хамтран батална. 9.3. 2000-аас дээш хүн амтай баг, тосгонд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Зөвлөл ажиллуулж болно. 9.6. Зөвлөлийн шийдвэр нь олон нийтэд нээлттэй, ил тод байна. 9.7. Зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдох зайлшгүй зардлыг халамжийн сангаас санхүүжүүлнэ. 9.8. Зөвлөлийн гишүүнд болон сум, хорооны нийгмийн ажилтанд ажлын оролцоо, идэвх чармайлтыг харгалзан улиралд нэг удаа урамшуулал олгож болно. Урамшууллын хэмжээ, олгох журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 9.9. Энэ хуулийн 9.8-д заасан зардлыг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ." 4/ 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: "10.5.Нийгмийн ажилтан Төрийн албаны тухай хуулийн 27.1-д заасан баталгаанаас гадна дор дурдсан нөхцөл, баталгаагаар хангагдана: 10.5.1.ажлын онцлогоос шалтгаалан тусгай өрөө, эсхүл тусгаарлалт бүхий ажлын байр болон шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангагдах; 10.5.2. сум, хороонд 25 ба түүнээс дээш жил ажилласан нийгмийн ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол 12 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа байгууллагаасаа авах." 5/ 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт: "13.2.6.Зөвлөлийн гишүүн, сум, хорооны нийгмийн ажилтанд олгох урамшил болон халамжийн үйл ажиллагааны зардал." 6/ 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт: "17.1.4.тэжээгч нь нас барсан гэр бүлийн 18 хүртэлх насны хүүхдийн халамжийн тэтгэвэр." 7/ 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт: "18.1.6. тэжээгч нь нас барсан гэр бүлийн 18 хүртэлх насны хүүхэд." 8/ 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 6, 7 дахь заалт: "19.1.5. бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэнд олгох тэтгэмж; 19.1.6. Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие мах бодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэнд олгох тэтгэмж; 19.1.7. ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэнд олгох тэтгэмж." 9/ 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "25.2. Амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламжийг дор дурдсан өрх, иргэнд олгоно: 25.2.1. гурав хүртэлх насны ихэр хүүхдэд жилд нэг удаа; 25.2.2. байнгын асаргаа шаардлагатай иргэнд улиралд нэг удаа; 25.2.3. гурав ба түүнээс дээш тооны бага насны хүүхэдтэй /14 хүртэлх насны/ өрх толгойлсон эх /эцэг/-д жилд нэг удаа; 25.2.4.18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд болон гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсон өрхөд гэр авахад нь дэмжлэг үзүүлж нэг удаа." 10/ 28 дугаар зүйлийн 1 хэсгийн 4 дэх заалт: "28.1.4. гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийн асрамжийн." 11/ 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт: "28.2.4. гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд." 12/ 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "28.3. Гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг 4 нас хүртэл нь төрийн зардлаар асрамжилна." 13/ 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "30.3.Төрөлжсөн асрамжийн газарт асруулагчийг хүлээн авах, шилжүүлэх, гаргах, асрамжийн газрыг магадлан итгэмжлэх болон асрамжийн газрын төсвийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." 2 дугаар зүйл. Нийгмийн халамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн гарчигийн "тогтолцоо" гэсний дараа ",хяналт", 9.4-ийн "дүрмийг" гэсний өмнө "ажиллах", 10.3.2-ын "тусламж" гэсний өмнө "амьжиргаанд дэмжлэг үзүүлэх", 13.2.5-ын "ганц бие" гэсний дараа "хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ганц бие", 15.2-ын "байгууллага" гэсний өмнө "төв", 18.1.3-ын "одой" гэсний өмнө "16 насанд хүрсэн", 26.3-ын "хөгжлийн бэрхшээлтэй" гэсний дараа "хүүхэд ба", 27.1-ийн "үйлчилгээ" гэсний өмнө "тэдгээрийг олгох журам, 26 дугаар зүйлд заасан", 31.4-ийн "иргэний" гэсний өмнө "амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөнгөлөлт, тусламжид хамрагдах", 35.1-ийн "тогтоолгосон," гэсний дараа "амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөнгөлөлт, тусламж," гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Нийгмийн халамжийн тухай хуулийн дараахь зүйлийн хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 7, 8 дахь заалт: "3.1.1.нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай хүнд энэ хуульд заасан тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж олгох, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг "нийгмийн халамж" гэнэ; 3.1.2. байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, түүнчлэн 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эх /эцэг/-ийг "нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай хүн" гэнэ; 3.1.3. бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, бусдын асрамжид байнга байгаа хүнийг "байнгын асаргаа шаардлагатай иргэн" гэнэ; 3.1.7. байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, бүтэн өнчин, Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны, бие махбодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг асрамжилж байгаа иргэнд тодорхой шалгуур, болзолтой олгох мөнгөн тусламжийг "нөхцөлт мөнгөн тэтгэмж" гэнэ; 3.1.8. иргэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор энэ хуулийн 3.1.2, 3.1.3-т заасан хүнд үзүүлж буй дэмжин туслах үйлчилгээг "олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ" гэнэ;" 2/ 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "8.4.Энэ хуулийн 8.3-т заасан иргэн, байгууллагыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэж, гэрчилгээ олгоно. Тэдгээрийн нийгмийн халамж, асрамжийн үйл ажиллагааны зардлыг орон нутгийн төсөв, халамжийн сангаас гэрээний үндсэн дээр хэсэгчлэн буюу бүрэн санхүүжүүлж болно." 3/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: "9.1.Энэ хуулийн 3.1.2-т заасан хүнийг нийгмийн халамжид хамруулахаар тодорхойлох, шийдвэр гаргах үүрэг бүхий Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ сум, хороонд ажиллана." 4/ 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт: "18.1.4. хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн;" 5/ 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт: "25.1.2. орон сууцны хөлсний болон түлшний үнийн хөнгөлөлт;" 6/ 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "26.1.Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ дараахь төрөлтэй байна:" 7/ 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт: "26.2.5. байнгын асаргаа шаардлагатай иргэн 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн, 3 ба түүнээс дээш тооны бага насны /14 хүртэлх насны/ хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/." 4 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 10.3.1-ийн "нийгмийн эмзэг бүлгийн болон ядуу өрх," гэснийг "нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх", 13.2.2-ын "нийгмийн эмзэг бүлгийн" гэснийг "нийгмийн халамжийн туслалцаа шаардлагатай өрх, иргэний", 16.1 дэх хэсгийн "бүртгэл" гэснийг "мэдээ", 18.1.1-ийн "садангүй" гэснийг "садангийн хүнгүй", 25 дугаар зүйлийн гарчгийг "Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламжийн төрөл", 25.1-ийн "Нийгмийн эмзэг бүлэгт" гэснийг "Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэнд", 27.1-ийн "Нийгмийн эмзэг бүлэгт хамрагдсан өрх иргэнд үзүүлэх" гэснийг "Энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан", 24.1, 34.1-ийн "Улсын Их Хурал" гэснийг "Засгийн газар", 31.4-ийн "жагсаалтыг" гэснийг "жагсаалт, дэвтэр, маягтын загварыг", 6.5, 6.6 дахь хэсгийн дугаарыг "6.6", "6.7", 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсгийн дугаарыг "9.4", "9.5", 9 дүгээр зүйлийн "9.4" дэх хэсгийн дугаарыг "9.10" гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 10.3.3-аас "нийгмийн эмзэг бүлгийн", 10.3.4-ээс "нийгмийн эмзэг бүлэг, ядуу, нэн ядуу өрх", 13.2.5-ын "нэн ядуу", 18.1.1, 18.1.2, 18.1.5-аас "нэн ядуу амьдралтай", 18.1.3-аас "бүрэн хараагүй, хэлгүй, дүлий,", 26.2-оос "ядуу, нэн ядуу амьдралтай", 26.2.2-оос "хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан", 26.3-аас "хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан", "25.1.1-д заасан тусламжид халамжийн тэтгэвэр, тэтгэмж нь зогсоогдсон эмзэг бүлгийн иргэн" гэснийг тус тус хассугай. 6 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 21, 22 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Хэвлэх