- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.1.7 дахь заалт нэмсүгэй:
"4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29."
2 дугаар зүйл.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.14 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
