- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2004 оны 12 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРYYДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд дараахь агуулгатай 5.1.12 дахь заалт нэмсүгэй:
"5.1.12. Эх орончдын өдөр: гуравдугаар сарын 1." 2 дугаар зүйл.
2 дугаар зүйл.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.11-ийн "Хүний эрхийг хамгаалах өдөр:" гэснийг "Ардчилал, хүний эрхийн өдөр:" гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
