- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ/Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 01 сарын 19 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.
2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд дор дурдсан агуулгатай 2 дугаар зүйл нэмсүгэй: "2 дугаар зүйл .Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх трактор, комбайн, машин механизм, бусад техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Засгийн газар батална." 2 дугаар зүйл.
2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "оруулж байгаа" гэсний дараа "болон дотооддоо худалдан борлуулсан" гэж, "тоног төхөөрөмж," гэсний дараа "ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж," гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл.
2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "2011" гэснийг "2016" гэж, 2 дугаар зүйлийн дугаарыг "3" гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл.
Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
CTRL + Q to Enable/Disable GoPhoto.it
Текст томруулах
A
A
A
