- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ/Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалт:
"12.1.7.экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн."
2/ 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг:
"12.5.Энэ хуулийн 12.1.7-д заасан экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, кодыг Засгийн газар тогтооно."
3/ 13 дугаар зүйлийн 13.1.16 дахь заалт:
"13.1.16.энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн."
2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн "30 хувиас" гэснийг "15 хувиас" гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
