- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ/Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 11.3, 11.4 дэх хэсэг нэмсүгэй:
"11.3.Нэмэгдсэн өртгийн албан татварыг импортлосон болон үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшний албан татвар тооцох үнэлгээний 0-10 хувиар ногдуулна.
11.4.Импортлосон болон үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 11.3-т заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдөр буюу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
