A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ/Энэ хуулийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2011 оны 12 сарын 23 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 8.6, 8.7 дахь хэсэг нэмсүгэй: "8.6.Гүйлгээ нь хуульд нийцэхгүй, алдаатай хийгдсэн нь илэрсэн даруйд холбогдох төсвийн захирагч нь уг гүйлгээг төсөвт буцаах үүрэгтэй. 8.7.Орлого, зарлагыг залруулгын гүйлгээгээр тохируулж бүртгэх бөгөөд түүнийг орлого, зарлагад тооцохгүй." 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх