- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ/Энэ хуулийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2010 оны 06 сарын 10 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн "нягтлан бодох бүртгэлийн" гэсний дараа "болон санхүүгийн хяналт шалгалтын" гэж нэмсүгэй. 2 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "21.3.Нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.4-т заасны дагуу олгоно." 3 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн "улсын ерөнхий байцаагч," гэснийг, мөн зүйлийн 21.2 дахь хэсгийн "ерөнхий," гэснийг тус тус хассугай. 4 дүгээр зүйл.Энэ хуулийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
