- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ/Энэ хуулийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 21.3-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "21.3. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу олгоно." 2 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15.3-ын "арга зүй, хяналтын" гэснийг "арга зүйн" гэж өөрчилсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
