- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОЙ, ХЭЭРИЙГ ТҮЙМРЭЭС ХАМГААЛАХ ТУХАЙ

ОЙ, ХЭЭРИЙГ ТҮЙМРЭЭС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай З дахь хэсэг нэмсүгэй: "3.Гал түймэртэй тэмцэх байгууллага ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах; 2/түймрээс сэргийлэх зорилгоор тухайн бүс нутагт байгаль орчинтой харьцах тодорхой үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох; 3/онцгой болон хамгаалалтын бүсийн ойг цэвэрлэх, арчлах, шороон болон халз зурвас гаргах зэрэг түймрээс хамгаалах арга хэмжээний улсын захиалга өгч мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх; 4/түймрийн шалтгаан, нөхцөл болон хохирлыг тогтоох. 2 дугаар зүйл.Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтаас "тогтоох" гэснийг хассугай. 3 дугаар зүйл.Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл.Энэ хуулийг Галын аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
