A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 2 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13, 21 дүгээр зүйлийг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"7.2.Өргөн нэвтрүүлгээ улс орны хэмжээнд дамжуулах радио, телевизийн үндсэн сувгийг олон нийтийн радио, телевизэд хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулна. Нэмэлт сувгийг Радио долгионы тухай хуулийн дагуу төлбөртэйгээр ашиглуулж болох бөгөөд уг сувгийг энэ хуулийн 3.2, 3.3, 8, 9 дүгээр зүйлд заасан зорилго, бодлого, шаардлагад нийцүүлэн ашиглана."

2/13 дугаар зүйл:

"13 дугаар зүйл. Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгаа

Хэвлэх

13.1.Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.

13.2.Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгаанд дараахь тусгай шаардлагыг тавина:

13.2.1.хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн дундуур зөвхөн хүүхдэд зориулсан зар сурталчилгаа нэвтрүүлэх;

13.2.2. улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн хөтөлбөрийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх, мөн ийм мэдээллийн нэвтрүүлэгч зар сурталчилгаа бэлтгэх, бүтээх, дамжуулахад оролцохгүй байх;

13.2.3.сургалтын нэвтрүүлгийн дундуур зөвхөн сургалттай холбоотой бөгөөд 10 минутад 10 секундээс дээшгүй үргэлжлэх зар сурталчилгааг нэвтрүүлэх;

13.2.4.зар сурталчилгааны эхлэл, төгсгөлийг дуу, авиа, дүрсээр ялгахуйц байдлаар нэвтрүүлэх;

13.2.5.20 минутаас дээшгүй үргэлжлэх нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх.

13.3. Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас хэтрэхгүй байна.

13.4.Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгаатай холбогдсон бусад харилцааг Зар сурталчилгааны тухай хуулиар зохицуулна."

3/ 21 дүгээр зүйл:

"21 дүгээр зүйл. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, түүнийг томилох

Хэвлэх

21.1.Үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд 15 гишүүнтэй байна.

21.2.Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна.

21.3.Үндэсний зөвлөлийн гишүүнд дараахь этгээдийг нэр дэвшүүлэхгүй:

21.3.1.төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч;

21.3.2.улс төрийн намын удирдах албан тушаалтан;

21.3.3. бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд;

21.3.4. бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд.

21.4. Үндэсний зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэнийг томилно.

21.5. Энэ хуулийн 21.3, 21.4-т заасан шалгуурыг удирдлага болгон дор дурдсан байгууллага, албан тушаалтан Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлнэ:

21.5.1. Монгол Улсын Ерөнхийлөгч 4 хүн:

21.5.2. Монгол Улсын Их Хурал 7 хүн;

21.5.3. Монгол Улсын Засгийн газар 4 хүн.

21.6.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид; эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд; эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгоно.

21.7.Энэ хуулийн 21.5-д заасан байгууллага, албан тушаалтан төрийн бус байгууллагуудын саналаас сонголт хийн Yндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

21.8.Энэ хуулийн 21.7-д заасны дагуу нэр дэвшсэн хүмүүсийг Улсын Их Хурал хэлэлцэж Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилно.

21.9.Нэр дэвшсэн хүнийг Улсын Их Хурал Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилоогүй бол нэр дэвшүүлсэн байгууллага, албан тушаалтан өөр хүний нэр дэвшүүлнэ.

21.10.Үндэсний зөвлөлийн гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд түүнийг Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө."

2 дугаар зүйл. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "наймыг" гэснийг "долоог", "есийг" гэснийг "наймыг" гэж, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "4 дүгээр сарын 1-ний өдрөөс" гэснийг "7 дугаар сарын 1-ний өдрөөс" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Энэ хуулийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР