- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ /Энэ хуулийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1998 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Олон улсын гэрээний тухай хуульд дор дурдсан агуулгатай 3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийг тус тус нэмсүгэй: 1/ 3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг: "5."Олон улсын байгууллага" гэж улс болон Засгийн газар хоорондын олон улсын байгууллагыг хэлнэ. 6. "Нэгдэн орох баримт бичиг" гэж нэгэнт хүчин төгөлдөр болсон олон улсын гэрээнд нэгдэн орохоор Монгол Улсын Их Хурлаас хууль гаргасныг нотолсон баримт бичгийг хэлнэ". 2/ 29 дүгээр зүйл: "29 дүгээр зүйл. Олон улсын гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдсон санхүүжилт Монгол Улсын Их Хурлаас олон улсын гэрээг соёрхон батлах, нэгдэж орох Засгийн газраас олон улсын гэрээг батлах шийдвэр гаргахдаа тухайн олон улсын гэрээг орчуулах, хэвлэхтэй холбогдсон зардлыг тухайн байгууллага хариуцан төсөвтэй тусгаж санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж байна." 2 дугаар зүйл. Олон Улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "олон улсын байгуулагатай" гэсний дараа "гадаадын хуулийн болон хувь этгээдтэй", 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "тайлбар" гэсний дараа "мэдэгдэл", мөн зүйлийн 1 дэх хэсгийн "соёрхон батлах" гэсний дараа "нэгдэн орох", 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "соёрхон баталсан" гэсний дараа "нэгдэн орох шийдвэр гаргасан", 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "төв байгууллага" гэсний дараа "тухайн олон талт гэрээний заалт, олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Олон улсын гэрээний тухай хуулийн 20 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "20 дугаар зүйл. Олон улсын гэрээнд хяналт тавих 1.Монгол Улсын Их Хурал нь соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээ болон шаардлагатай гэж үзсэн Монгол Улсын олон улсын аливаа гэрээний хэрэгжилтэд хяналт тавиж байна. 2.Монгол Улсын Засгийн газар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар байгуулсан олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг зохион байгуулж ажиллана. 3.Зохицуулж буй асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу агентлагын дарга олон улсын гэрээний биелэлтийг гаргаж жил бүрийн 6, 12 дугаар сарын 20-ны дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлж байх бөгөөд гадаад харилцаа асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын гэрээний биелэлтийн явцыг нэгтгэн дүгнэж шаардлагатай тохиолдолд саналаа Засгийн газарт оруулж хэлэлцүүлнэ." Монгол улсын Их Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
