A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ УРАМШУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.2, 3.3 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"3.2.Энэ хуулийн 3.1.1-д заасан "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй. 3.3.Энэ хуулийн 4.1.1-д заасан "зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн", 4.1.2-т заасан "дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдгийг энэ хуулийн 3.2-т заасан агуулгаар төсөөтэй хэрэглэж ойлгоно." 2 дугаар зүйл.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын "төрүүлж өсгөсөн," гэсний дараа "бага хүүхэд нь 1 нас хүрсэн," гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ