- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "6.3.Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:
Д/д | Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /см3_#/ | Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /ам. долларт шилжүүлснээр/ | |||
үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/ | |||||
0-3 жил | 4-6 жил | 7-9 жил | 10 ба түүнээс дээш жил | ||
1 | 1500 ба түүнээс доош | 500 | 1000 | 2000 | 6000 |
2 | 1501-2500 | 1500 | 2000 | 3000 | 7000 |
3 | 2501-3500 | 2000 | 2500 | 4000 | 8000 |
4 | 3501-4500 | 4500 | 5000 | 6500 | 10500 |
5 | 4501 ба түүнээс дээш | 7000 | 7500 | 9000 | 13000 |
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
