A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн 1 дэх заалтын согтууруулах ундааны үйлдвэрт худалдсан" гэснийг "согтууруулах ундааны болон эмийн үйлдвэр, хүн, мал эмнэлгийн хэрэгцээнд худалдсан" гэж, мөн хүснэгтийн 5 дахь заалтын "Импортоор авсан бараа"-нд хамаарах "0.20" гэснийг "0.35" гэж, 6 дахь заалтын "Импортоор авсан бараа"-нд хамаарах "0.60" гэснийг "1.20" гэж, 7 дахь заалтын "Импортоор авсан бараа"-нд хамаарах "0.30" гэснийг "0.90" гэж тус тус өөрчилсүгэй. /Энэ зүйлийн 5 дахь заалтын Импортоор авсан бараа -нд хамаарах 0.20 гэснийг 0.35 гэж, гэсэн хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ