- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.7 дахь хэсэг нэмсүгэй: 6.7. Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 6.1, 6.2-т заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно."
2 дугаар зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн 8, 9 дэх заалт, 6.2 дахь хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай: 1/ 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн 8, 9 дэх заалт:
8 | Автобензин: | 90 хүртэл октантай | 1 тонн | 0-11.00 | - |
90 ба түүнээс дээш октантай | 1 тонн | 0-12.00 | - | ||
9 | Дизелийн түлш | 1 тонн | 0-15.00 | - |
2/ 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "6.2. Энэ хуулийн 4.1.3-т заасан автобензин, дизелийн түлшийг импортлон оруулж байгаа хилийн боомтоос хамааруулан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:
Д/д | Хилийн боомтын нэр | Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /ам. долларт шилжүүлснээр/ | ||
Автобензин /шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ/ | Дизелийн түлш | |||
90 хүртэл | 90 ба түүнээс дээш | |||
1 | Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуун сухайт | 0-11.00 | 0-12.00 | 0-15.00 |
2 | Ханх, Ульхан майхан | 0-17.00 | 0-21.00 | 0-19.00 |
3 | Сүхбаатар, Замын-Yүд, Эрээнцав, Алтанбулаг | 0-38.00 | 0-43.00 | 0-48.00 |
" 3 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдөр буюу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A

