A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 5.1.3, 5.1.4 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

5.1.3. импортлох архи, тамхины тоо хэмжээг үнэн зөвөөр тодорхойлж, харьяалах татварын алба болон холбогдох гаалийн байгууллагад өгөх;

5.1.4. импортлох архи, тамхинд онцгой албан татварын тэмдэг наах."

2 дугаар зүйл. Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "үйлдвэрлэсэн" гэсний дараа "болон импортолсон" гэж, 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "нийлүүлэх" гэсний дараа "импортлох" гэж, 5 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1, 2 дахь хэсгийн "үйлдвэрлэл" гэсний дараа "болон импортын үйл ажиллагаа" гэж, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "бол" гэсний дараа "гаалийн болон" гэж, мөн зүйлийн "5.1.1" гэсний дараа "5.1.2; 5.1.3; 5.1.4" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"4.1. Онцгой албан татварын тэмдгийг Монгол Улсад үйлдвэрлэсэн архи, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын архи, тамхи үйлдвэрлэх зөвшөөрөл, тэдгээрийг худалдах, худалдан авах гэрээг, импортын архи, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын импортлох, худалдан борлуулах гэрээг тус тус үндэслэн Үндэсний татварын алба олгоно."

4 дүгээр зүйл. Энэ хууль 2002 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР