- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй: 1/ 30 дугаар зүйлийн 13 дахь хэсэг: "30.13.Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд оролцох, сонгуулийн сурталчилгаа бие даан явуулахыг хориглоно." 2/ 30 дугаар зүйлийн 20 дахь хэсэг:
"30.20.Энэ хуулийн 30.13-д заасныг зөрчсөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийг 100000-150000 төгрөгөөр торгоно." 2 дугаар зүйл.Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн "30.13-30.18" дахь хэсгийн дугаарыг "30.14- 30.19" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
