- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 5 дахь заалтын "бүртгэл хөтлөх" гэсний дараа "магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"4/"орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө" гэж Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг;"
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
