- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОРОН СУУЦНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
ОРОН СУУЦНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2006 он, №27)
1 дүгээр зүйл.Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 4 дэх заалт нэмсүгэй:
"8.2.4.орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх."
2 дугаар зүйл.Орон сууцны тухай хуулийн 3.1.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.1.3."орон сууц хөгжүүлэх үйл ажиллагаа" гэж орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх арга хэмжээг;"
3 дугаар зүйл.Орон сууцны тухай хуулийн 1.1-ийн "сан, түүнийг захиран зарцуулах" гэснийг "үйл ажиллагааг санхүүжүүлэх", 7.1.3-ын "улсын сангийн үйл ажиллагааг зохицуулан удирдаж" гэснийг "үйл ажиллагааг санхүүжүүлэх", 8.1.3-ын "орон нутгийн санд" гэснийг "үйл ажиллагаанд", Дөрөвдүгээр бүлгийн нэрийн "сан" гэснийг "үйл ажиллагааг санхүүжүүлэх", 11 дүгээр зүйлийн нэрийн "сангийн орлогын эх үүсвэр" гэснийг "үйл ажиллагааг санхүүжүүлэх", 11.1-ийн "сангийн орлого дараахь эх үүсвэрээс бүрдэнэ" гэснийг "үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ", 11.1.3-ын "иргэнээс орон сууц хөгжүүлэх санд оруулсан" гэснийг "иргэний" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Орон сууцны тухай хуулийн 11.1.1-ийн "орон сууц хөгжүүлэх санд" гэснийг хассугай.
5 дугаар зүйл.Орон сууцны тухай хуулийн 10 дугаар зүйл, 11.1.2 дахь заалт, 12, 13 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
