- Нүүр
- Монгол Улсын хууль
- ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 8 дугаар сарын 14-ны өдөр
Улаанбаатар хот
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Прокурорын байгууллагын тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл нэмсүгэй:
1/ "361 дүгээр зүйл.Улсын ерөнхий прокурорын баталгаа
361.1.Улсын ерөнхий прокурор дараахь баталгаагаар хангагдана:
361.1.1.уналга, холбооны хэрэгслээр хангагдах;
361.1.2.төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаанд тохируулан Улсын Их Хурлаас тогтоосон цалин, зайлшгүй шаардлагатай бусад хангамж авах буюу эдлэх;
361.1.3.гадаадад байх, зорчих хугацаанд дипломат эрх ямба, дархан эрх эдлэх."
2/ "421 дүгээр зүйл. Прокурорын ёс зүйн зөвлөл
421.1.Прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн тухай асуудлыг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий Прокурорын ёс зүйн зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-тэй байна.
421.2.Зөвлөл нь орон тооны бус байх бөгөөд Зөвлөлийг Улсын ерөнхий прокурорын орлогч даргална.
421.3.Зөвлөл 11 гишүүнтэй байх ба зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байна.
421.4.Прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн тухай асуудлыг Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор шийдвэрлэнэ.
421.5.Прокурорын ёс зүйн дүрэм, Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална."
2 дугаар зүйл. Прокурорын байгууллагын тухай хуулийн 35.2-т "Прокурор эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаас хэтэрсэн зардал, өвчтэй, эсхүл тахир дутуу болсон тохиолдолд түүний цалин хөлсийг бүрэн хэмжээгээр олгоно." гэсэн 2 дахь өгүүлбэр, 35.10-ын "хуулиар" гэсний дараа ",нэмэгдэл амралтыг Хөдөлмөрийн тухай хууль болон энэ хуулиар тус тус", 44.3-ын "Аймаг" гэсний өмнө "Прокурорын ёс зүй зөрчсөнөөс бусад үндэслэлээр" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Прокурорын байгууллагын тухай хуулийн дараахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"16.1.Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно."
2/23 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"23.1.Улсын ерөнхий прокурор Улсын дээд шүүхийн хяналтын журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичнэ."
3/35 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:
"35.8.Прокурор тэтгэвэрт гарахад албан тушаалынх нь 36 хүртэл сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно."
4 дүгээр зүйл.Прокурорын байгууллагын тухай хуулийн 35.2-ын "хохироосноос" гэснийг "хохироосон, түүнчлэн", 42.1-ийн "Улсын ерөнхий прокурор" гэснийг "Улсын ерөнхий прокурорын орлогч" гэж өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Прокурорын байгууллагын тухай хуулийн 16.6, 17.2-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
