- Нүүр
- Монгол Улсын хууль
- РАДИО ДОЛГИОНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
РАДИО ДОЛГИОНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Радио долгионы тухай хуулийн "Радио давтамж зохицуулалт, хяналтын алба" гэснийг "Зохицуулах хороо", 10.1.4 дэх заалтын "зөвшөөрөл" гэснийг "тодорхойлолт" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
