- Нүүр
- Монгол Улсын хууль
- САДАР САМУУН ЯВДАЛТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
САДАР САМУУН ЯВДАЛТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2012 он, №07)
1 дүгээр зүйл.Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн дараах зүйл, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт:
"3.1.2."садар самуун явдал" гэж биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэх, эсхүл эдгээр үйлдэлд бусдыг татан оролцуулах, түүнчлэн садар самууныг сурталчлахыг;"
2/4 дүгээр зүйл:
"4 дүгээр зүйл.Биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэхийг хориглох
4.1.Биеэ үнэлэхийг хориглоно.
4.2.Бусдын биеийг үнэлүүлэхийг хориглоно."
3/12 дугаар зүйл:
"12 дугаар зүйл.Тоо бүртгэл
12.1.Биеэ үнэлсэн, эсхүл бусдын биеийг үнэлүүлсэн зөрчилд захиргааны шийтгэл хүлээсэн этгээдийн талаарх тоо бүртгэлийг цагдаагийн байгууллага эрхлэн хөтөлнө."
2 дугаар зүйл.Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтын "4.1-ийг" гэснийг "4.1, 4.2-ыг" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
