- Нүүр
- Монгол Улсын хууль
- САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 07 сарын 08 өдөр
Улаанбаатар хот
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн гарчигийн "Мөнгө угаах, алан хядах ажиллагааны эсрэг" гэснийг "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх" гэж, 36.1-ийн "Мөнгө угаах, алан хядах ажиллагааг санхүүжүүлэхтэй" гэснийг "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
