- Нүүр
- Монгол Улсын хууль
- СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2004 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуульд дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй: 1/221дугаар зүйл: "221дугаар зүйл.Соёлын өвийн хяналт 221.1.Соёлын өвийн хяналтыг мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх байгууллага, улсын байцаагч, бүх шатны Засаг дарга хэрэгжүүлнэ. 221.2.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх байгууллага нь соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, дүрэм, журам, түүнтэй холбогдсон норм, стандартын хэрэгжилтэд хяналт тавина. 221.3.Энэ хуулийн 3.1.1, 3.1.2, 3.1.8 -д дурдсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтад байгаль орчны байцаагч хяналт тавина." 2/8 дугаар зүйлийн 11 дэх хэсэг: "8.11. Сум, дүүргийн Засаг дарга 8.9-д заасан болон тухайн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй малтлага, хайгуул хийж байгаа мэдээллийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 7 хоногийн дотор мэдээлнэ." 3/ 17 дугаар зүйлийн 15 дахь хэсэг: "17.15. Сум, дүүргийн Засаг дарга түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах үүргийг гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно. " 4/23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "23.2.Энэ хуулийн 8.11, 20.1-ийг зөрчсөн зөрчлийг шүүгч, 11.4, 12.2, 12.3, 17.7, 17.10, 17.13-г зөрчсөн зөрчлийг байгаль орчны улсын байцаагч , 8.1, 8.9, 9.4, 9.6, 11.4, 12.3, 13.2, 13.4, 14.2, 15.2, 16.3, 17.7, 17.10, 17.13, 20.1, 21.1, 23.1.1, 23.1.3 -г зөрчсөн зөрчлийг сум, дүүргийн Засаг дарга, соёлын хяналтын улсын байцаагч, 23.1.7-д заасан зөрчлийг соёлын хяналтын улсын байцаагч тус тус харьяалан шийдвэрлэнэ." 5/ 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт: "23.1.7.энэ хуулийн 8.6, 9.7-г зөрчсөн албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгох." 6/ 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт: "23.1.8. шүүгч энэ хуулийн 8.11, 20.1-ийг зөрчсөн албан тушаалтныг 30000-60000, хуулийн этгээдийг 100000-250000 төгрөгөөр торгох; " 2 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.7 -гийн "дурсгалт" гэсний дараа "цогцолбор", 4.1-ийн "арга барил" гэсний дараа "дэг сургууль", 5.2-ын "холбогдох" гэсний дараа "музей,", 6.1.2-ын "аймаг, нийслэлийн" гэсний өмнө "сум," 15.2.2-ын "зүйлийг" гэсний дараа "даатгалд хамруулан", 17.1-ийн "нийслэл" гэсний дараа "баг,", 17.6-гийн "барилга," гэсний дараа "археологи, палеонтологи болон", "хамгаалалтын" гэсний дараа "болон түүх, соёлын дурсгалт цогцолбор газрын", 23.1.1-ийн "17.13" гэсний дараа ", 21.1", 23.1.2-ын "9.6" гэсний дараа ", 10.3", 23.1.3-ийн "зөөж тээвэрлэх" гэсний дараа ", тооллого хийх", 23.1.5-ийн "ирээгүй" гэсний дараа "иргэнийг 20000-50000, албан тушаалтныг 30000-60000," гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт: "3.1.8.эртний хүн, амьтан, бичил биетэн, ургамлын чулуужсан олдвор, ул мөр, тэдгээрийг агуулсан олдворт газар;" 2/7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "7.1.Бүртгэл-мэдээллийн сан нь соёлын өвийн тодорхойлолт, судалгаа шинжилгээний ажлын товч тайлан, гэрэл зураг, слайд, дуу болон дүрс бичлэгтэй хальс ба цахим зээрэнцэг, сэргээн засварлах ажлын товч тайлан зэргээс бүрдэнэ." 3/11 дүгээр зүйлийн З дахь хэсэг: "11.3.Түүх, соёлын дурсгалт зүйлийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрлийг мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." 4/11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг: "11.6.Түүх, соёлын дурсгалт зүйлийн судалгаа шинжилгээний ажлын дэлгэрэнгүй тайланг 2 хувь үйлдэж, шинжлэх ухаан, технологийн мэдээллийн сан болон малтлага явуулсан байгууллагад тус тус хадгална. Тайлан бүрэн эхээрээ хэвлэлд нийтлэгдээгүй тохиолдолд түүнийг ашиглах асуудлыг Зохиогчийн эрхийн тухай хууль1-ийн дагуу шийдвэрлэнэ." 5/13 дугаар зүйлийн З дахь хэсэг: "13.3.Түүх, соёлын олдворыг цаашид судлах шаардлагатай бол судалгааг дуусгах, олдворын зэрэглэлийг тогтоолгох, холбогдох байгууллагад шилжүүлэх талаар зөвшөөрөл олгосон байгууллагатай гэрээ хийж зохицуулна." 6/20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "20.1.Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын хосгүй үнэт болон үнэт дурсгалт зүйлийг гагцхүү судалж шинжлэх, сурталчлах, сэргээн засварлах зорилгоор түүний хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр 2 жилээс дээшгүй хугацаагаар улсын хилээр нэвтрүүлж болно. Шаардлагатай бол хугацааг сунгаж болно." 7/23 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "23.1.Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол шүүгч, соёлын болон байгаль орчны хяналтын улсын байцаагч, сум, дүүргийн Засаг дарга гэм буруутай этгээдэд дараахь шийтгэл ногдуулна:" 4 дүгээр зүйл. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1, 20.3-аас "аль нэг хэсгийг", 3.1.1-ээс "хөрсөн доорх шороон булш, нууцлагдсан", "хадны агуй, хөмөг дэх", "бүх төрөл, хэлбэрийн", 10.2-оос "бүртгэл-мэдээллийн сан", "зэрэг газарт", 13.4 -өөс "нарийвчилсан" гэсэн үгийг тус тус хассугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
