A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Засгийн газрын" гэснийг "соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын" гэж өөрчилсүгэй. 2 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн З дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "20.З.Түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийг эргүүлж авчрах нөхцөлтэйгээр, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр 2 жилээс дээшгүй хугацаатайгаар гадаадад гаргаж болно." З дугаар зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

Хэвлэх