- Нүүр
- Монгол Улсын хууль
- СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТЭЙ ЭТГЭЭДИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ, АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТЭЙ ЭТГЭЭДИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ, АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
1 дүгээр зүйл. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "цагдаагийн" гэсний дараа "болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 1, 8 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 12 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 1 дүгээр зүйл:
"1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь төрөөс согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг уг өвчнөөс нь ангижруулах зорилгоор албадан эмчлэх, хөдөлмөрийн чадварыг нь харгалзан албадан хөдөлмөр хийлгэхээр эрүүл мэндийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино."
2/ 8 дугаар зүйл:
"8 дугаар зүйл. Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын харьяалал
8.1. Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяалалд байх бөгөөд түүний албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг эрүүл мэндийн байгууллага, албадан хөдөлмөрлүүлэх мэргэжлийн удирдлага болон харуул хамгаалалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тус тус хэрэгжүүлнэ." 3/11 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг:
"11.3. Согтуурах, мансуурах донтой этгээд эмчлүүлэхээс зайлсхийх боломжгүй, байнгын харуул хамгаалалт бүхий эмнэлэгт албадан эмчилгээг явуулна.
11.4. Албадан эмчлэх газрын нөхцөл, дэглэмийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага, албадан эмчлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус Улсын ерөнхий прокурортой хамтран батална."
4/12 дугаар зүйл:
"12 дугаар зүйл. Албадан эмчлэх хугацаа
12.1.Албадан эмчилгээг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийнэ.
12.2. Албадан эмчилгээний хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болно."
3 дугаар зүйл. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
