- Нүүр
- Монгол Улсын хууль
- СТАНДАРТЧИЛАЛ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
СТАНДАРТЧИЛАЛ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 23 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:
"23.3.Аймаг, нийслэлийн стандартчиллын байгууллагын даргыг Стандартчилал, хэмжил зүйн төвийн даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө."
23.4.Аймаг, нийслэлийн стандартчиллын байгууллагын даргыг инженер, техник, технологийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно."
2 дугаар зүйл. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 22.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
