A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 01 сарын 03 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Статистикийн тухай хуулийн 7, 12 дугаар зүйлд дор дурдсан хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/ 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

"6.Хүн ам, орон сууцны улсын тооллого явуулахтай холбоотой харилцааг тусгай хуулиар зохицуулна."

2/12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"4.Үндэсний статистикийн хороо нь дэргэдээ Статистик хөгжлийн сантай байж болно."

3/ 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 23, 24, 25 дахь заалт:

"23/улсын нийгэм, эдийн засгийн байдлын статистик мэдээллийг холбогдох яамдтай хамтран гаргаж, Улсын Их Хурлын сонгуулийг зарлахаас 1 сараас доошгүй хугацааны өмнө Улсын Их Хуралд мэдээлэх;

24/улсын хэмжээний бүртгэл, мэдээллийн нэгдсэн арга зүйг холбогдох байгууллагуудтай хамтран тогтоож мөрдүүлэх;

25/улсын хүн ам саяар нэмэгдэх бүрд сая дахь иргэнийг бүртгэн баримтжуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдээлэх."

2 дугаар зүйл. Статистикийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "Яамд бүтэцдээ салбарын статистикийн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэх нэгжтэй байна." гэсэн 2 дахь өгүүлбэр, 13 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн "дэд даргыг" гэсний өмнө "Тэргүүн дэд болон" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Статистикийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5, 8 дахь заалт, 5 дугаар зүйлийн 3, 6 дугаар зүйлийн 2, 7 дугаар зүйлийн 1- 5, 11 дүгээр зүйлийн 2-5 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн гарчиг, 1-3 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн гарчиг, 1-6 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн гарчиг, 1-3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн гарчиг, 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 4, 5 дахь заалт, 151 дүгээр зүйлийн гарчиг, 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 4, 19 дүгээр зүйлийн 1, 2, 4, 6, 20 дугаар зүйлийн 2 дахь заалт, 22 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн "Үндэсний статистикийн газар" гэснийг тохиолдол бүрт нийцүүлэн "Үндэсний статистикийн хороо" гэж, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "а" заалтын "тооллогыг 10-аас илүүгүй жил тутам" гэснийг "ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам" гэж, 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "1 дэх хэсэгт" гэснийг "1 дэх хэсгийн "а"-д зааснаас бусад хэсэгт" гэж, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "Засаг даргын санал болгосноор томилох" гэснийг "Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх" гэж, тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Энэ хуулийг Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН