- Нүүр
- Монгол Улсын хууль
- СТАТИСТИКИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
1 дүгээр зүйл. Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т дор дурдсан агуулгатай "н","о","п" заалт нэмсүгэй:
"н/ажлын цагийн үргэлжлэл, бүтээмж;
о/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого;
п/хөдөлмөрийн маргаан."
2 дугаар зүйл. Энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
