- Нүүр
- Монгол Улсын хууль
- СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 2 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:
1/19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт:
"19.1.4.орон сууцны инженерийн гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг тогтоосон хугацаанд хийж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах."
2/21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь заалт:
"21.1.3.энэ хуулийн 19.1.4-т заасныг зөрчсөн хуулийн этгээдийг 2000000-4000000 төгрөгөөр торгох."
2 дугаар зүйл.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтын "50000-60000" гэснийг "100000-120000" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
