A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ АЛБАДАН СААТУУЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 41.1-ийн "Дараахь" гэсний өмнө "хорих байрны ажилтан", 41.1.1-ийн "хорих байрны" гэсний өмнө "Хоригдсон этгээдээс" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл. Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 12.1, 41.1.5-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"1/ 12.1. Нийслэл дэх цагдан хорих төвийн гадуур болон дотуур харуул хамгаалалтыг хорих байгууллагын ажилтын хүчээр хариуцан гүйцэтгэнэ. Бусад хорих байрыг хорих байгууллагын албан хаагчид хамгаална

2/ 41.1.5. хорих байгууллагын ажилтан болон бусдын эсрэг хүч хэрэглэн довтолж, зэвсэг хэрэглэн эсэргүүцэж байгаа этгээдийг баривчлахад;"

3 дугаар зүйл. Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн нэр болон хуульд "албадан саатуулах" гэснийг "баривчлах" 6.2; 7.1.; 42.1; 42.3-ыг "цагдаагийн төв байгууллагын" гэснийг "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын"; 10.2-ын "цагдаагийн" гэснийг "шүүхийн шийдвэр гүйцэтгэх"; 11.1-ийн "аймаг, дүүргийн цагдаагийн байгууллагын" гэснийг "аймаг, нийслэлийн шийдэр гүйцэтгэх албаны"; 6.2-ийн "Цагдаагийн байгууллагын" гэснийг "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны"; 12.3-ийн "Цагдаагийн байгууллагын тухай хуульд" гэснийг "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд"; 23.1-ийн "2200" гэснийг "3400"; 40 дүгээр зүйлийн гарчгийг "Тусгай хэрэгсэл, түүнийг хэрэглэх журам" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль гарсан өдрөөс дагаж мөрдөнө

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР