- Нүүр
- Монгол Улсын хууль
- СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2000 оны 2 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот
СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ АЛБАДАН СААТУУЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 10.2 дахь хэсгийн "түрүүчийг" гэснийг "түрүүч, байлдагчийг", 22.3 дахь хэсгийн "албан тушаалтан" гэснийг "албан тушаалтанд" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19.4 дэх хэсгийн "өмгөөлөгч,", 22.3 дахь хэсгийн "түүнчлэн өмгөөлөгчид" гэснийг тус тус хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
