A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Тагнуулын байгууллагын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/11 дүгээр зүйлийн 11.1.10-11.1.13 дахь заалт:

"11.1.10.үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

11.1.11.төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;

11.1.12.хуульд заасан арга хэрэгслээр гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг сахиулах;

11.1.13.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9.1.2-9.1.6-д заасан байгууллагаас ирүүлсэн харилцаа холбооны сүлжээнд хяналт тавих, хуулийн дагуу тавьсан хүсэлтийг гүйцэтгэх техникийн нөхцөлийг бүрдүүлэх;"

2/12 дугаар зүйлийн 12.1.16-12.1.19 дэх заалт:

"12.1.16.терроризмтой тэмцэхэд чиглэсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

12.1.17.Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харш үйлдэл хийсэн гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай саналаа эрх бүхий байгууллагад гаргах;

12.1.18.хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

12.1.19.Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэр нь үндэсний аюулгүй байдлыг хөндөж байгаа бол тухайн асуудлаар санал, дүгнэлт өгөх;"

3/14 дүгээр зүйлийн 14.3-14.6 дахь хэсэг:

"14.3.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд даргыг дараах тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

14.3.1.өөрөө хүсэлт гаргасан;

14.3.2.биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;

14.3.3.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.

14.4.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно.

14.5.Хуульд зааснаас бусад үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно.

14.6.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол тэдгээрийн бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 14.1, 15.2-т заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ."

4/15 дугаар зүйлийн 15.1.13 дахь заалт:

"15.1.13.утсан харилцаа хянах, нууцаар сонсох, ажиглалт хийх төхөөрөмжийн нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, тэдгээрийн ашиглалтад хяналт тавих журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн батлах;"

5/25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэг:

"25.7.Гадаадын тусгай алба, байгууллага, гэмт бүлэглэлд нэвтрэн тусгай үүрэг гүйцэтгэсэн болон ажиглалтын албанд ажилласан нэг жилийг 1 жил 4 сартай дүйцүүлэн тооцно."

6/27 дугаар зүйлийн 27.4.4, 27.4.5 дахь заалт:

"27.4.4.олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл;

27.4.5.албаны нохой."

7/27 дугаар зүйлийн 27.5.4 дэх заалт:

"27.5.4.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцож байгаа."

2 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.дэх хэсгийн "Үндэсний аюулгүй байдлын тухай хууль" гэсний дараа ",Терроризмтой тэмцэх тухай хуулгэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"14.1.Тагнуулын ерөнхий газрын даргаар төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, сүүлийн 5 жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосноор Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө."

4 дүгээр зүйл.Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалтын "холбоо харилцааны" гэснийг "харилцаа холбооны" гэж, 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь заалтын "энэ талаар зохих санал тавих" гэснийг "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн болон Засгийн газрын хуралдаанд оролцож тагнуулын төв байгууллагын байр суурийг илэрхийлэх" гэж, мөн зүйлийн 15.2 дахь хэсгийн "Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг Засгийн газар томилж, чөлөөлнө." гэснийг "Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, гүйцэтгэх ажлын мэдлэг, туршлагатай, сүүлийн 5 жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг Тагнуулын ерөнхий газрын даргын санал болгосноор Ерөнхий сайд 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө." гэж, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсгийн "Тагнуулын байгууллага, ажилтан" 27.5 дахь хэсгийн "Тагнуулын ажилтан" гэснийг "Тагнуулын байгууллагын албан хаагч" гэж, мөн зүйлийн 27.2 дахь хэсгийн "хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнтэй" гэснийг "Улсын ерөнхий прокурортой" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10 дахь заалтын дугаарыг "11.1.14" гэж, 12 дугаар зүйлийн 12.1.16 дахь заалтын дугаарыг "12.1.20" гэж, 15 дугаар зүйлийн 15.1.13 дахь заалтын дугаарыг "15.1.14" гэж, 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсгийн дугаарыг "25.8" гэж тус тус өөрчилсүгэй

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ