- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлд "Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан иргэнийг тагнуулын байгууллагын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар томилно." гэсэн 17.2 дахь хэсэг нэмсүгэй
2 дугаар зүйл. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-17.7 дахь хэсгийн дугаарыг "17.3-17.8" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
