- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсын аюулгүй байдлыг хангах тухай хууль" гэснийг "Үндэсний аюулгүй байдлын тухай хууль", 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7, 8, 9" гэснийг "Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуулийг Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
