- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Тагнуулын байгууллагын тухай хуульд дор дурдсан зүйл нэмсүгэй:
1/ 131дүгээр зүйл:
"131дүгээр зүйл. Хилийн тагнуулын алба
131.1. Хилийн тагнуулын алба нь хил хамгаалах байгууллагын дээд удирдлагыг хил орчмын нөхцөл байдлын талаархи тагнуулын мэдээгээр хангах үндсэн чиг үүрэг гүйцэтгэнэ.
131.2. Хилийн тагнуулын албаны бүтэц, орон тоог хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
131.3. Хилийн тагнуулын албаны дүрмийг хил хамгаалах байгууллагын дарга болон Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар батална.
131.4. Хилийн тагнуулын алба үйл ажиллагаагаа явуулахдаа энэ хуулийн холбогдох зүйлийг дагаж мөрдөнө.
2 дугаар зүйл. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "цэргийн тагнуулын байгууллага," гэсний дараа "хилийн тагнуулын алба," гэж нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
