A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 8 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 14.1 дэх хэсгийг "Тагнуулын ерөнхий газрын даргыг Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн томилж, чөлөөлнө" гэж өөрчлөн найруулсугай. 2 дугаар зүйл. Энэ хуулийг Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ