A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ/Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2006 оны 06 сарын 29 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 10 дахь заалт нэмсүгэй: "5.1.10. тариаланг дэмжих, хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх". 2 дугаар зүйл. Тариалангийн тухай хуулийн 13.2-ын "дэмжих сангийн хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ" гэснийг "хөгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ", 13 дугаар зүйлийн нэрийн "дэмжих сан" гэснийг "хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх", 13.3-ын "Тариаланг дэмжих сангийн" гэснийг "Энэ хуулийн 13.2-т заасан", 17.1.2-ийн "Тариаланг дэмжих сангаас" гэснийг "төрөөс" гэж тус тус өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Тариалангийн тухай хуулийн 4.1.3, 5.1.6 дахь заалт, 13.1 дэх хэсэг, 13.2.3, 13.3.6 дахь заалт, 13.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Хэвлэх