- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.
Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн "21 дүгээр зүйлийн 2, 3, 4, 5, 6 дахь хэсэгт" гэснийг " 10 дугаар зүйлд" гэж, мөн зүйлийн 9.4 дэх хэсгийн "20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт" гэснийг "10.9-д" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.
Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн "улсын ерөнхий байцаагч," гэснийг хассугай.
3 дугаар зүйл.
Энэ хуулийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
