- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2011 оны 06 сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд 7.3.14 дэх заалт нэмсүгэй: "7.3.14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 11.2-т заасан улсын тэмдэгтийн хураамж." 2 дугаар зүйл. Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн "7.4.10-7.4.12-т" гэсний дараа "болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.2-т" гэж, 8.5 дахь хэсгийн "7.4.14-т" гэсний дараа "болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.3-т" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалтын "энэ хуулийн 7.3.9-7.3.12-т" гэснийг "энэ хуулийн 7.3.14-т" гэж өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн " 7.3.9-7.3.12," гэснийг хассугай. 5 дугаар зүйл. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.9-7.3.12 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 6 дугаар зүйл. Энэ хуулийг 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
