- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2010 оны 06 сарын 24 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.
Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 7.3.13 дахь заалт нэмсүгэй: "7.3.13.агаарын бохирдлын төлбөр.". 2 дугаар зүйл.
Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн "Засгийн газар нь энэ хуулийн" гэсний дараа "7.3.13-т заасан агаарын бохирдлын төлбөр," гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл.
Энэ хуулийг Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
