A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 12 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Татварын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн "Үндэсний татварын ерөнхий газар" гэснийг "татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, мөн зүйлийн 19.2, 19.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3 дахь хэсгийн "Үндэсний татварын ерөнхий газар" гэснийг "Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2, 27.4 дэх хэсэг, мөн зүйлийн 27.6.8 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.6, 47.8 дахь хэсгийн "Үндэсний татварын ерөнхий газрын" гэснийг "татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын" гэж, 27 дугаар зүйлийн 27.5, 27.6 дахь хэсэг, 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийн "Үндэсний татварын ерөнхий газрын" гэснийг "Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын" гэж тус тус өөрчилсүгэй. 2 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх