- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 20 дугаар зүйлийн 5; 27 дугаар зүйлийн 11 дэх заалт тус тус нэмсүгэй.
1/ 20 дугаар зүйлийн 5 дугаар заалт
5. Мөрөн, гол, усны эх үүсвэрийг хамгаалах зорилго бүхий усны нөөц газар.
2/ 27 дугаар зүйлийн 11 дүгээр заалт
11. Усны нөөц доройтон хомсдож, бохирдох бодит аюул учирч байгаа улсын хэмжээний ач холбогдол бүхий том гол, сав газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг зохих шатанд тавьж шийдвэрлүүлэх.
2 дугаар зүйл. 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "өөрчлөх" гэсний дараа ",голын усыг бохирдуулах " гэж нэмсүгэй
3 дугаар зүйл. Энэ хуулийг Усны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
