A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 6 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт" гэснийг "Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт" гэж, 38 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн "Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд" гэснийг "Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд" гэж, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3; 2 дахь хэсгийн 1, 2-т" гэснийг "Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийг Газрын тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР