- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 4-р зүйлийн 1 дэх хэсгийг "1.Улсын тусгай хамгаалалттай газар нутаг орчны бүстэй байж болно. Орчны бүсийн эрх зүйн байдлыг тусгай хуулиар зохицуулна" гэж өөрчлөн найруулсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
