- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/ -НЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд дор дурдсан агуулгатай 281дүгээр зүйл нэмсүгэй:
"281дүгээр зүйл. Монголбанкны ерөнхий менежерийн бүрэн эрх
1.Монголбанкны ерөнхий менежер нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ Монголбанкны орон тоо, цалингийн санг тогтоох, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах;
2/ хуульд заасан бусад бүрэн эрх."
2 дугаар зүйл. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"6/ Монголбанкны зохион байгуулалтын бүтцийг тогтоох;"
3 дугаар зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын "төвлөрсөн" гэснийг хассугай.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
